Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Фото мэдээ


нийт 26

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан үндсэн хуулиар сургалт зохион байгуулж, асуулт хариулалтын тэмцээн явууллаа

2024-01-18 74
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан үндсэн хуулиар сургалт зохион байгуулж, асуулт хариулалтын тэмцээн явууллаа
khural.mn

2024 оны төсөв батлах тухай

2023-12-20 39
сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 38 дугаар тогтоолоор 2024 оны төсвийг баталсан байна.

Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

2023-11-29 42
Тайшир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Шатар сонирхогчдын 2023 оны сумын аварга шалгаруулах" насанд хүрэгчдийн анхан шатны тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохион явууллаа. Уг тэмцээнд эрэгтэй төрөлд нийт 12 шатар сонирхогч оролцсоноос Тэргүүн байрт Хуримт багийн малчин Ц.Нямцэрэн, дэд байрт Ерөнхий боловсролын сургуулийн багш Ц.Лувсан-Очир, гутгаар байрт Хуримт багийн малчин О.Цагаач нар тус тус амжилттай оролцож шалгарлаа. Эмэгтэй төрөлд Тэргүүн байрт Ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Нороврэнцэн, дэд байрт Ц.Номин-Эрдэнэ нар шалгарлаа. Уг тэмцээнийг дэмжиж, ивээн тэтгэж оролцсон Тайшир сумын Далан багийн уугуул Чогсомын Батмагнай танд талархсанаа илэрхийлье. ТАЙШИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаан боллоо

2023-09-27 244
Сумын ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. сумын 2023 оны төсөв тодотгон батлах тухай. 2. "Нэгэн зууны түүхтэй Тайширчууд" номын ажлын хэсэг байгуулах тухай. 3. "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх" ажлын хэсэг байгуулах тухай. 4. Сумын Эрүүл мэндийн зөвлөлийн ажлын тайлан сонсох тухай. 5. Данснаас хасах, актлах хөрөнгийн тухай. 6. ЕБС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн ажлын тайлан сонсох тухай. 7. Сургалтын чанар сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан сонсох тухай.
khural.mn

Тайшир сумын танилцуулга

2023-09-11 76
ХАЛХ МОНГОЛД ГАНЦХАН БАЙДАГ ХАНТАЙШИР НУТАГ МИНУ. ТАЙШИР СУМЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА  Тайшир сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Засагтхан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуу. Уул нуруу, говь, тал хээр хосолсон 390мян га талбайд, Завхан гол дагуу голын эрэг дээр оршдог. Улаанбаатар хотоос 1001км, аймгийн төвөөс 46км-ийн зайтай. Засаг захиргааны 3 багтай /Хуримт, Галуут, Далан/  Хүн амын тоо: 1631  Өрхийн тоо: 476  Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ  Тайшир сум нь Монгол Улсын баруун хязгаарт Говь-Алтай аймгийн зүүн хойт хэсэгт Хасагт Жаргалангийн нуруунаас урагшлан Хан Тайширын нурууны ар хүртэл хангай говийн зааг Завхан голын дагуу уул нуруу, тал хээр хосолсон 390.3 мян га талбайд далайн төвшнээс дээш 2750-3275м-т оршдог.  Газар хөдлөлтийн эрчим 7 балл.  Урд талаараа Дэлгэр, баруун талаараа Есөнбулаг, хойд талаараа Жаргалан, зүүн талаараа Завхан аймгийн Цагаанчулуут, Шилүүстэй сумтай хиллэдэг. Сумын төв нь Цагаан-Олом  Бүх нутгийн 65 % нь уулархаг, 20 % нь хээр тал, 12 % нь говь, 0,4% нь ойт хээрийн бүсэд хамаардаг УРГАМАЛЖИЛТ  Тайшир сум нь ургамал–газар зүйн мужлалаар хээрийн болон говийн, умард цөлөрхөг хээрийн буюу Монгол Алтайн нурууны дэд бага мужид багтдаг. Хан Тайширын болон Жонгийн нуруунд хар мод, шинэс, харгай, Завхан голын хөвөөгөөр улиас бургас ургана. Уулархаг нутгаараа яргай, чаргай, далан хальс, цагдуул, халгай, бажууна, тавилга, арц, сонгино, хар болон алтан харгана зэрэг ургамал ургадаг. Тал говьдоо таана хөмүүл, агь, шаваг, тэсэг, хялгана, ерхөг, хиаг, хармаг, улалж, дөшил зэрэг мод ургамал элбэгтэй. Бэлчээрийн 100 гаруй нэр төрлийн ургамал ургадаг ба үүнээс чацаргана, тошлой, үүргэнэ, мөөг, таван салаа, дэгд, хурдан цагаан, царван, игүүшэн, манчин, бамбай, ванчинноров, бээрэг, лхүмбэгарав, жамъянмядаг, вансэмбэрүү, цагаан уул, сэржмядаг, нанхиад зээргэнэ зэрэг эмийн болон ховор ургамал ургадаг. Завхан голын эрэг дагуу хийсэн судалгаагаар 33 говийн 80 төрөлд хамрагдах 115 зүйл ургамал бүртгэгджээ. АН АМЬТАН  Тус сумд Монгол хадран, давжаа сугас, сахалт эрээлж гэх гурван зүйл загастай, Хонин гүрвэл, могой гүрвэл, рашаан могой, бамбай хоншоорт могой зэрэг 4 зүйл мөлхөгчтэй, Давхардсан тоогоор нийтдээ 83 зүйлийн ховор болон нэн ховордсон жигүүртэн шувуудтай. Шилүүс, дорго, дархан цаазат буга, согоог багтаасан 50 гаруй зүйлийн хөхтөн амьтан байдаг нь тогтоогджээ. Эдгээрээс Монгол Улсын улаан номонд орсон хар өрөвтас, хээрийн галуу, явлаг сар, гангар хун, дархан цаазтай болсон шар шувуу, хотны бүгээхэй, хадны суусар, аргаль, угалз, янгир зэрэг амьтад байна. АШИГТ МАЛТМАЛ  Тайшир нутаг нь геологичдын судалснаар он удаан жилийн турш явагдсан дэлхийн дотоод ба гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр бүрдэн тогтсон төрөл бүрийн ашигт малтмалаар баялагтхй. Тухайлбал өнгө бүрийн гантиг, цемент, шохойн чулуу, шөрмөсөн чулуу, гялтгануур, азбест, хүрэн нүүрс, бор давс, галд тэсвэртэй тоосгоны шавар, шаазангийн шавар, шар болон цагаан алт, зэс, хром, запор, магнизет, фосфорит, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын орд газрууд илэрчээ. МАЛ АЖ АХУЙ  Эдийн Засгийн голлох салбар мал аж ахуй. 2022 оны жилийн эцсээр нийт 122900 толгой мал тоологдсон.  Сүргийн бүтэцээр Адуу- 5244 Тэмээ-584 Үхэр-2507 Хонь-45685 Ямаа-68880  322 малчин өрх, 100 мал бүхий өрхтэй. ГАЗАР ТАРИАЛАН  Хуримтын услалтын системийг түшиглэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. 2022 онд 173.76 га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамал тариалж үр тариа 47.4тн, төмс 1.5тн, хүнсний ногоо 31тн, халдан 155.6тн-ыг хураасан байна. Сумын аюулгүй нөөцөд 30тн өвс, 10т тэжээл нөөцлөн малчдад тараасан. ДЭД БҮТЭЦ  Зам тээвэр. Сумын газар нутагт орон нутгийн чанартай Алтай-Тайшир чиглэлийн 20 км сайжруулсан авто замтай. Мянганы замын Алтай-Улиастайг холбосон босоо тэнхлэгийн зам тус сумаар дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн. Багууд хоорондоо шороон замаар холбогдсон. 2005 онд сумын төвөөс 3 кмт Завхан голын дээр 222 метрийн урттай бетонон гүүр баригдаж ашиглалтанд орсон.  Цахилгаан хангамж. Тайшир сум нь Алтай-Улиастай эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 35 кв-ийн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам 2008 онд ашиглалтанд орсон. Говь-Алтай, Завхан аймгуудыг тог уахилгаанаар хангадаг. Суурилагдсан хүчин чадал нь 11мвт.  Дулаан хангамж. Сумын төвд хувийн хэвшлийн төвлөрсөн 1 уурын зуухтай ба ЗДТГазар, Сургууль, Эмнэлэг, Цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн кобон мөн орон сууцанд амьдардаг 26 өрх нэгдсэн халаалтанд холбогдсон. УСАН ХАНГАМЖ  Төв азийн гадагш урсгалгүй ай савд цутгах Завхан гол тус сумын нутгаар 82 км урттай урсаж өнгөрдөг. Усан цахилгаан станцын зориулалтаар 52 км2 талбайд хиймэл нуур тогтоож “Гэгээн нуур” хэмээн нэрийдсэн. Тус сумын нутагт 1 гол мөрөн, 9 нуур тойром, 37 булаг шанд, 2 хөв цөөрөм, 100 гаруй энгийн уурхайн болон инженерийн хийцтэй худаг уст цэгтэй.  Сумын төвийн ард ирэд ундны усны хэрэгцээгээ гүний 2 худаг, Завхан голоос хангадаг. Мөн байгууллагууд болон байшин байрны зарим айл өрхүүд цэвэр, бохир усны шугамд бүрэн холбогдсон. БАРИЛГА БАЙГУУЛАМЖ Далан: өндөр 50 м, хярын урт нь 192 м, эзэлхүүн 187000м3. далан байгуулснаар 52 км2 усан толион талбайтай, 1000 сая м3 эзэлхүүн бүхий усан сан бий болно. одоогийн байдлаар 30 м гүн, 20 км2 усан толион талбайтай, 240 сая м3 эзэлхүүн бүхий усан сан үүсээд байна. Тайширын Усан цахилгаан станц Завхан голын гүүр-222 м урт Засаг даргын Тамгын газар Сургууль Хүүхдийн Цэцэрлэг Эрүүл мэндийн төв Соёлын төв “Зост-өндөр” ХХК СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН Улаан хальст сармис Халтар арвай /Газрын өгөөж /Тариаланч Эрдэнэбаатар/ Хуримт хоршоо/ Тайшир талх -”Даян Тайшир ХХК” ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ БОЛОН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД Төрийн хошой шагналт зохиолч Сэнжин хад буюу уулын цонх /Далан баг/ Ч.Лодойдамбын хөшөө Цагаан суварганы нурууны Гэгээн нуурГэгээн нуур Далан багийн нутаг Нарванчин хийдийн туурь Хомбого толгойн босоо хүрмэн чулуу Хомбого толгойн хэвтээ байрлалтай Хуримт нуур хүрмэн чулуу Дөш хад /Далан баг/ Хулстай нуур /Галуут баг/ Эртний сүг зураг /Хуримт баг/ Хүн чулуу /Хуримт-ухаа уул/ Тахилгат овоо /Хуримт баг/ Хуримтын хадлангийн талбайд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%