Тайшир сумын ИТХ нь 1992 оны шинэ Үндсэн хуулиар 1992 оны 09 сарын 16-ны
өдөр байгуулагдаж /орон тооны бус/анхны даргаар Дүгэрийн Балтсүх, ИТХ-ын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Бэгзийн Бямбаа нар сонгогодон
1992-1996 онд ажиллаж иржээ. Монгол Улсын ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 1996 оны
өөрчлөлөтөөр сумын ИТХ-ын дарга орон тооны болж 2000 хүртэл хүн амтай
сумд 15 төлөөлөгчтэй байхаар болж, 1996 оны Орон нутгийн сонгуулийн үр
дүнгээр 15 төлөөлөгч сонгогдож ИТХ-ын даргаар 1996-2000 онд Бэгзийн
Бямбаа сонгогдон ажиллаж байсан байна. 2000 оны орон нутгийн сонгуулийн
үр дүнгээр 15 төлөөлөгч сонгогдож 2000-2004 оны бүрэн эрхийн хугацаанд
ИТХТ-ийн даргаар А.Дамдиндорж сонгогдон ажиллаж, ЗЗНДНТУТ хуульд
өөрчлөлт орсноор сумын ИТХ 2 орон тоотой болж 2003-2005 онд сумын
ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Равдангийн Хандмаа ажиллаж байсан. Мөн
2004 онд Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 2004-2008 оны бүрэн эрхийн
хугацаанд ИТХ-ын даргаар Отгоны Ишбаатар сонгогдон ажиллаж байжээ.
2005-2010 он хүртэл ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Раднаагийн Цэрэнханд
ажиллаж байсан байна. 2008 оны 5 дахь удаагийн орон нутгийн сонгуулийн
үр дүнгээр сумын ИТХ-ын даргаар Гэрэлийн Баасанжав сонгогдон ажиллаж,
ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Чойжилын Батцэцэг томилогдон ажиллаж
байсан. 2012 оны орон нутгийн сонгуулиар сумын ИТХ-ын даргаар Гэрэлийн
Баасанжав дахин сонгогдон ажиллаж, ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар
Баасангийн Мөнхсоёл томилогдон ажиллаж байна. Мөн 2016 оны сонгуулийн үр дүнгээр сумын ИТХ-ын даргаар Лувсандоржийн Ганхуяг сонгогдон ажиллаж байна. Сумын ИТХ нь ажлын
амжилтаараа аймагт 2009 онд 4-р байр, 2010 онд 3-р байр, 2011 онд 4-р
байр, 2012 онд 2-р байранд орж амжилттай ажиллаж иржээ. Мөн ГХУССЗ-ийн
ажлаар 2010-2012 онуудад 1-р байрыг тус тус эзэлж байсан байна. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Баасангийн Мөнхсоёл ажиллаж байна.