Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид төрийн байгууллагууд дээр ажиллав

2018-03-23

Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, хурлын ажлын алба 2018 оны 03 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд сумын төрийн байгууллагууд дээр ажиллаж төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг удирдамжийн дагуу зохион байгуулав.
Удирдамжийн дагуу байгууллагын ажлын цаг ашиглалт, гал тогтоо бүхий газруудын үйл ажиллагаа, байгууллагуудын дотоод ажил, албан хэрэг хөтлөлт, байгууллагуудын ариун цэвэр, эрүүл ахуй, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгч Тэргүүлэгчид хуралдаж, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоож, түүний мөрөөр ажиллаж шаардлагатай бол зохих хариуцлагыг хүлээлгэх тухай асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.
Нийтэлсэн: ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%