Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Тайшир сумын ИТХ-ын танилцуулга

2014-11-17

Тайшир сумын ИТХ нь 1992 оны шинэ Үндсэн хуулиар 1992оны 09 сарын 16-нй өдөр байгуулагдаж /орон тооны бус/анхны даргаар Дүгэрийн Балтсүх, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Бэгзийн Бямбаа нар сонгогодон 1992-1996 онд ажиллаж иржээ. ЗЗНДНТУ-ын тухай хуулийн  1996 оны өөрчлөлөтөөр сумын ИТХ-ын дарга орон тооны болж 2000 хүртэл хүн амтай сумд 15 төлөөлөгчтэй байхаар болж, 1996 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 15 төлөөлөгч сонгогдож ИТХ-ын даргаар 1996-2000 онд Бэгзийн Бямбаа сонгогдон ажиллаж байсан байна. 2000 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 15төлөөлөгч сонгогдож 2000-2004 оны бүрэн эрхийн хугацаанд ИТХТ-ийн даргаар А.Дамдиндорж сонгогдон ажиллаж, ЗЗНДНТУТ хуульд өөрчлөлт орсноор сумын ИТХ 2 орон тоотой болж 2003-2005 онд сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Равдангийн Хандмаа ажиллаж байсан. Мөн 2004 онд Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 2004-2008 оны бүрэн эрхийн хугацаанд ИТХ-ын даргаар Отгоны Ишбаатар сонгогдон ажиллаж байжээ. 2005-2010 он хүртэл ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Раднаагийн Цэрэнханд ажиллаж байсан байна. 2008 оны 5 дахь удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын ИТХ-ын даргаар Гэрэлийн Баасанжав сонгогдон ажиллаж, ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Чойжилын Батцэцэг томилогдон ажиллаж байсан. 2012 оны орон нутгийн сонгуулиар сумын ИТХ-ын даргаар Гэрэлийн Баасанжав дахин сонгогдон ажиллаж, ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Баасангийн Мөнхсоёл томилогдон ажиллаж байна.Сумын ИТХ нь ажлын амжилтаараа аймагт 2009 онд 4-р байр, 2010 онд 3-р байр, 2011 онд 4-р байр, 2012 онд 4-р байранд орж амжилттай ажиллаж иржээ. Мөн ГХУССЗ-ийн ажлаар 2010-2012 онуудад 1-р байрыг тус тус эзэлж байсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%