Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум чиглэлийн 126.7 км хатуу хучилттай зам барилгын ажлын нээлт

2019-05-15

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум чиглэлийн 126.7 км хатуу хучилттай зам барилгын ажлын нээлт 2019 оны 5 сарын 13-ны өдөр боллоо.
Энэхүү нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам, Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Макс Рөүд ХХК-ний ажилчид оролцлоо. Замын ажлын гүйцэтгэгчээр Макс Рөүд компани шалгарч 2019 ондоо багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Ингэснээр баруун аймгууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, баруун бүсийн 300-400 мянга гаруй иргэд ая тухтай зорчих боломжтой болох юм. Мөн түүнчлэн иргэдийн санхүүгийн хувьд хэмнэлт үүсч, машин техникийн эвдрэл багасч олон давуу тал үүснэ.
Тус 126.7км хатуу хучилт хийх зам нь Говь-Алтай, Баянхонгор аймгуудийн нутаг дэвсгэр дамжин өнгөрдөг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%