Ардчилсан
 хувьсгалын 25 жилийн ой, Ардчилал хүний эрхийн өдөрт зориулсан “Шатрын 
багийн аварга шалгаруулах тэмцээн” 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд 
боллоо. Тус тэмцээнд нийт 13 баг, 130 тамирчин оролцсоноос 1-р байранд 
Есөнбулаг сумын Баянхайрхан баг, 2-р байранд Есөнбулаг сумын Жаргалант 
баг, 3-р байранд Есөнбулаг сумын Харзат баг, тусгай байранд Баян-Уул 
сум, Бигэр сум шалгарлаа. Мөн Ч.Дамбий шатрын мастер цол, Ж.Дашдаваа дэд мастер цол хүртлээ. 
							
							
														
            

 
												
            