Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Анхдугаар хуралдаан хуралдав

2020-12-01

Тайшир сум нь аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар 2 удаа санал хураалт давхцаж нэмэлт санал хураалтыг 2 удаа зохион байгуулж, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанаа хуралдаж 5 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаар сумын ИТХ-ын 15 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын ИТХ-ын даргаар 53.3 хувийн саналаар Дагвын Ганбаатар сонгогдлоо. Сумын Засаг даргаар хуралд оролцсон Төлөөлөгчдийн 53.3 хувийн саналаар Гармаагийн Болормаа сонгогдож аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%