Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
- ИТХ-ын Зөвлөлийн ажиллах журам танилцуулах тухай
- Аймгийн ИТХ-ын хорооны үйл ажиллагааны журам танилцуулах тухай
- Аймгийн ИТХ-ын “Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм” танилцуулах тухай
- ИТХ-ын Төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журамтай танилцах тухай
- Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих “Засагт ханы гал голомт сан”-ийн журам танилцуулах тухай
- Хурлын хороодын хурлын тов хуваарийг батлах тухай
- ИТХ-ын Зөвлөлийн 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар шийдвэрлэсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Д.Даваадорж, А.Алтанхуяг, Ш.Насан, Д.Сэлэнгэ, Г.Болдбаатар, Л.Насанбуян, Д.Буянхишиг нарын бүрэлдэхүүнтэй байна.