Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

"Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах нэгдсэн сургалт"-ыг зохион байгуулж байна.

2023-02-11

-Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
-Хүүхэд хамгааллын зөвлөх, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө “Галт шувуу холбоо” ТББ нар
-Цагдаагийн газар
-Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран Дэлхийн Зөн ГААОНХ-ийн дэмжлэгтэйгээр "Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах нэгдсэн сургалт"-ыг 2023 оны 02 сарын 9, 10, 11-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад ГХУСАЗСЗөвлөлийн дарга нар болон Хамтарсан багийн гишүүд нийт 160 хүн хамрагдаж байна. Сургалтын зорилго нь Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох, хүчирхийллийн харилцаатай гэр бүлд хариу үйлчилгээ үзүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, гишүүдийг кейс менежментийн арга зүйгээр хангах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%