Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА.

2023-10-10

Аймгийн ИТХ-ын Зөвлөл аймгийн Зөвлөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хууль тогтоомжийг биелэлтийг хангах, бодлогын баримт бичгүүд, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцлаа.
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Монгол Улсын Засгийн Газрын ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ 2020 оны 110 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр нэлээдгүй ажлууд, мөнтүүнчлэн аймгийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, дэргэдээ барилгын материалын чанарт сорил шинжилгээ хийх лаборатори ажиллуулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.
Цахимд шилжиж байгаатай холбогдуулан сумдад бодлогын баримт бичиггүй газар олголтыг хийхгүй байх, өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөө, Нутаг дэвсгэрийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө хийгээгүй бол ирэх 2024 оноос нэр бүхий сумдад газар олголт хийгдэхгүй юм байна. Энэ үеэр тус газрын дарга газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг ард иргэд түргэн шуурхай авах Киоск машиныг ажиллуулахад шаардагдах төсөв хөрөнгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өгөхийг хүссэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%