Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

З сая дахь иргэний үе чацуутанд байрыг нь гардуулан өглөө

2015-04-01

        Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон аймгийн Засаг даргын шийдвэрээр өнөөдөр Говь-Алтай аймаг 3 сая дахь иргэний чацуутнууддаа шагнал гардууллаа. Тус аймагт 3 сая дахь иргэний чацуутан 2 хүүхэд мэндэлсэн байна.

      Энэ үйл ажиллагаанд Есөнбулаг сумын Баян-Хайрхан багийн иргэн В.Бямбааюу, О.Ганчимэг нарын охин Б.Наранбилэг 3 сая дахь иргэний хамгийн ойрын чацуутнаар тодорч аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас батламж, 2 өрөө байраа гардаж авлаа.

       Мөн Бугат сумын Баянгол багийн иргэн Б.Дүгэр, С.Отгонбор нарын хүү Д.Санчир-Эрдэнэд МУ-н Ерөнхийлөгчийн батламж, 3 сая төгрөгийн хадгаламжийг гардуулж өглөө. Д.Санчир-Эрдэнэ хүүд аймгийн зүгээс мөн 500000 төгрөгийн хадгаламжийг гарын бэлгийн хамт өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%