Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрэмжит өдөрлөг Дарив, Тонхил 
сумдад зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгөөр аймгийн ИТХ, ИТХ-ын 
тэргүүлэгчдийн хурлын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, гаргасан 
тогтоол шийдвэр, биелэлтийг танилцуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн 
авлаа. Мөн Дарив, Тонхил сумдын иргэдийн  хооронд гар бөмбөгийн нөхөрсөг
 тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд 3-р байрыг Дарив сумын Соёлын төвийн хамт олны баг тамирчид, 2-р  байрыг Тонхил сумын Panda баг, 1-р байрыг Тонхил сумын Шанд баг тус тус эзэлсэн байна. 
							
							
														
            