Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

БАГШ НАРЫН БАЯРТ ЗОРИУЛСАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

          Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ энэ өдрийн түмэн амар амгаланг айлтган мэндчилэхийн ялдамд Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэндийг дэвшүүлж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон  хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Манай ард түмэн өнө эртнээс эрдэм мэдлэгтэй хүнийг багшаа хэмээн нэрлэж ирсэн. Багш хэмээх мэргэжил хүнээр хүн хийдэг мэргэжил мэргэжлээс онцгой мэргэжил юм. Гагцхүү сургахаас гадна хүмүүжүүлэх гэх том асуудлыг хоёрдугаарт тавихгүй хамт авч явах, хөгжлийн хурдыг манлайлж, хөтөлж ажиллахыг нийгэм, цаг үе та бүхнээс шаардаж байна. Багш хүн мэргэжилдээ эзэн байхын хамт сургалтын үйл ажиллагаандаа бүтээлч, хүүхдэд хайртай, тэдний төлөвшил сайн сайхны төлөө чадах бүхнээ хийж чаддаг, хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүүхдийн сурах чадвар, авьяас сонирхол, хэрэгцээнд хүндэтгэлтэй, өөдрөг ханддаг байхаас гадна өөрийнхөө нөөц боломжийг дайчилж мэргэжлийн мэдлэг, ур чадварыг цаг үргэлж дээшлүүлэн ажиллах нь чухал. 
         Бид аймгийн ИТХ болон бусад хөтөлбөр, төлөвлөгөөнд сургалтын чанар болоод үйл ажиллагааны орчин нөхцөлийг сайжруулах, мөн багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ нийгмийн асуудалд бодит хувь нэмэр болохуйц боловсролын чанарын ахисан түвшинд хүрэхүйц байдлаар тусгаж ажиллана. Цаашлаад багшийн хөгжил болоод хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, сургалтын чанарт анхаарсан хөтөлбөрүүдийг баталж, тодорхой үр дүнд хүргэж, салбарын цаашдын чиг хандлагатай уялдуулан нэгэн зүгт байх болно.
         Өнөө үеийн Алтай хөгжлийн хурдасгуур, манлайлагчид, боловсролын чанарын шинэчлэлийн тулгуур, бүтээлч, оюунлаг, ажилсаг, багш нартаа хүндэтгэл илэрхийлж аз жаргал эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.
ЭРХЭМ БАЯН ЭРДЭМ НОМ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.


АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА   Т.ГАНЗОРИГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%