Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын ИТХ

Анхдугаар хуралдаан хуралдав

2016-12-06

Тайшир сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сумын Иргэний танхимд хуралдав. Хурлаар 1. Сумын сонгуулийн хорооны мэдээлэл, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 2. Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай 3. ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай 4. Сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж Сумын ИТХ-ын 15 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч батлав. Сумын ИТХ-ын даргаар Лувсандоржийн Ганхуяг сонгогдож, сумын Засаг даргад аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, сумын МАН-ын хорооны дарга, Засаг даргын орлогч Балтсүхийн Цэдэвсүрэнгийн нэрийг дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%